ДАН систем гэж юу вэ?

Нэвтрэлтийн шинэ үе шат

ДАН үндэсний танилт нэвтрэлтийн систем нь нэг удаагийн нэвтрэлтээр төр, хувийн бүх үйлчилгээнд найдвартай, аюулгүй хандах боломжийг олгоно. Нэг платформоор таны цахим орчин дахь баталгаажуулалтыг удирдах ухаалаг шийдэл юм.

Та 2 алхамт баталгаажуулалт тохиргоо хэсэг дээр Google/Microsoft баталгаажуулагч холбоод, цаашид Нэг удаагийн кодоор нэвтрэхдээ Google/Microsoft аппликейшн дээр үүссэн 6 оронтой тоог оруулан нэвтрэх боломжтой.
Иргэн өөрийн итгэмжлэх иргэний мэдээлэл болон үйлчилгээ авах системийн мэдээллийг нотариатын газар хүсэлтээ өгч бүртгүүлсний дараа тухайн итгэмжлэгдсэн иргэний мэдээлэл Дан 2.0 системийн итгэмжлэл хэсэгт үүсч клиент системүүдээс үйлчилгээ авна.
ДАН системд бүртгэлгүй хэрэглэгчдэд зориулсан шинэ боломж. Гар утасны дугаараа ашиглах боломжгүй, интернэт банкны эрхгүй, тоон гарын үсэг авах боломжгүй иргэдэд зориулсан, иргэний зургийг улсын бүртгэлд бүртгэлтэй сүүлийн зурагтай нь харьцуулалт хийж, баталгаажуулах асуулт асуун бүртгэл үүсгэнэ. Царай танилтаар бүртгэлээ үүсгэсэн хэрэглэгчид Нэг удаагийн код- Google/Authenticator кодоор цаашид нэвтэрнэ.
Өөрийн ашигладаг банкны мэдээллээр бүртгэлээ үүсгэж нэвтрэх.
Хэрэглэгч тоон гарын үсгээр ДАН системд нэвтрэх, нэвтэрсний дараа цахим баримт бичигт гарын үсэг зурах гэх мэт үйлдлүүдийг хийх боломжтой.
Шинээр бүртгэлээ үүсгэж буй хэрэглэгчдэд зориулсан Гадаад пасспорт болон иргэний үнэмлэхний мэдээллийг илгээж оператор хэрэглэгчээр баталгаажуулалт хийн бүртгэлээ үүсгүүлэх шинэ боломж.

Төр, хувийн хэвшлийн олон үйлчилгээ DAN системээр нэгдэн ажиллаж байна. Нэг нэвтрэлтээр олон платформд аюулгүй, шуурхай хандана.

Ashid Capital
Invescore
Khanbank
M Bank
НДЕГ
Net Capital
Numur
Tavan Bogd
TDB
E-Mongolia
Ashid Capital
Invescore
Khanbank
M Bank
НДЕГ
Net Capital
0
Бүртгэлтэй хэрэглэгчид
0
Нийт нэвтрэлт
0
Холбогдсон систем
Системийн боломжууд

ДАН үндэсний танилт нэвтрэлтийн нэгдсэн системийн шинэ хувилбарын онцлох хэрэглээ

Нэгдсэн нэвтрэлт

ДАН системд өөрийн эрхээр нэвтэрч ороод Итгэмжлэгдсэн иргэн, Хуулийн этгээдийн эрхээр үйлдэл хийх боломжтой.

Google/ Microsoft Authenticator болон QR нэвтрэлт

Google/ Microsoft Authenticator аппликейшн эсвэл ДАН системийн гар утасны хувилбарыг утсандаа татан суулгаж хялбар, аюулгүй нэвтрээрэй.

Хэрэглэгчийн түвшин

Өөрийн баталгаажуулалтын түвшинг ахиулснаар илүү олон үйлдэл хийх боломжтой.

Цахим баримт бичиг

Цахим баримт бичгийн системээс мэдэгдэл хүлээн авах, үйлдлийн түүх харах, тоон гарын үсгээр баталгаажуулалт хийх боломжтой.

DAN authenticator

Цахим системүүд рүү DAN authenticator ашиглан аюулгүй нэвтрээрэй.

Мэдээлэл дамжуулалт

Төрд байгаа мэдээллээ цахим хэлбэрээр дамжуулах зөвшөөрлийг ДАН систем ашиглан хийгээрэй.

Ашиглах заавар

Тусламж ба ашиглалтын заавар

Энд та ДАН системд бүртгүүлэх, нэвтрэх аргуудыг ойлгомжтой, дараалалтайгаар суралцах боломжтой. Доорх заавруудыг дагаж амархан эхлээрэй.

Гар утасны дугаараар бүртгүүлэх

Гар утасны дугаараар бүртгүүлэх

Хэрэглэгч та өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утасны дугаараар бүртгэлээ үүсгүүлэх боломжтой.

Банкны эрхээр бүртгүүлэх

Банкны эрхээр бүртгүүлэх

Өөрийн ашигладаг интернэт банкны эрхээрээ хялбар, аюулгүй нэвтрээрэй.

Тоон гарын үсгээр бүртгүүлэх

Тоон гарын үсгээр бүртгүүлэх

ДАН системээр дамжуулан гар утсандаа GSign тоон гарын үсгээ суулгаарай.

Царай танилтаар бүртгүүлэх

Царай танилтаар бүртгүүлэх

ДАН-д бүртгэлгүй болон гадаадад суугаа иргэд AI-д суурилсан царай танилтаар бүртгүүлэх боломжтой.

Түгээмэл асуулт, хариулт

Хэрэглэгчдийн хамгийн их асуудаг асуулт, хариултыг нэг дороос

Насанд хүрээгүй иргэн буюу хүүхдийн нэвтрэлтээр нэвтэрнэ.

  1. Хүүхдээр нэвтрэх сонголтыг хийнэ.
  2. Хүүхдийн регистр эсвэл иргэний бүртгэлийн дугаарыг оруулна.
  3. Тухайн хүүхдийн бүртгэлтэй асран хамгаалагчдын жагсаалт гарч ирнэ.
  4. Баталгаажуулалт хийх асран хамгаалагчийг сонгож хүсэлт илгээх товч дарна.
  5. Асран хамгаалагчийн ДАН системд баталгаажуулах хүсэлт илгээгдэх ба асран хамгаалагч өөрийн эрхээр ДАН системд нэвтэрч хүсэлтийг зөвшөөрнө.
  6. Хүсэлт баталгаажсаны дараа хүүхэд автоматаар системд нэвтэрнэ.

Гадаад иргэний хэсгээс бүртгүүлэх товч дарж бүртгүүлнэ.

  1. F-register оруулна.
  2. Өөрийн нэр дээрх МУ-д бүртгэлтэй утасны дугаарыг оруулна.
  3. Цаашид нэвтрэх нууц үг шинээр үүсгэж оруулна. Ингэхдээ үсэг, тоо, тэмдэгт багтсан 8–20 орон байх бөгөөд давтаж оруулна.
  4. Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч үргэлжлүүлэх дарснаар дэлгэцэнд үүсэх 6 оронтой кодыг 130092 дугаар руу мессежээр илгээж бүртгэлээ баталгаажуулна.
  5. Бүртгэл үүссэний дараа Нэг удаагийн кодоор утасны дугаараар нэвтэрч, дараа нь Google/MS Authenticator тохируулж 2FA-гаар нэвтрэх боломжтой.

Гадаад иргэний хэсгээс нэвтрэх товч дарж нэвтэрнэ.

  1. F-register оруулна.
  2. Нууц үгээ оруулна.
  3. Нэг удаагийн кодоор нэвтрэх төрлөө сонгоно (SMS эсвэл Google/MS Authenticator).
  4. SMS сонгосон бол дэлгэцэнд үүссэн 6 оронтой тоог ДАН системд бүртгэлтэй өөрийн дугаараасаа 130092 дугаарт илгээнэ.
  5. Authenticator сонгосон бол апп-аас 6 оронтой кодыг авч нэвтрэх хэсэгт оруулна.

Гадаадад суугаа иргэн нь интернэт банк, үүрэн телефоны онлайн дугаар, мөн царай танилт эсвэл KYC оператороор бүртгүүлэх боломжтой.

Захирлын мэдээллээр нэвтэрч, Нэг удаагийн код/Банк/Тоон гарын үсгээр системд орсны дараа 'Профайл солих' хэсгээс байгууллагын нэрээ сонгон нэвтэрнэ.

Үндэсний танилт нэвтрэлтийн систем ГАР УТАСНЫ хувилбартай боллоо

Холбоо барих

Системтэй холбоотой асуулт, мэдээлэл болон асуудлыг шийдвэрлүүлэх бол

Дан системийн гэрээ хариуцсан

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

ДАН системийн холболт хариуцсан

Үндэсний Дата Төв" УТҮГ - Мэдээллийн аюулгүй байдлын газар

ДАН системийн хөгжүүлэлт хариуцсан

Үндэсний Дата Төв" УТҮГ – Систем нэгтгэлийн хэлтэс

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.