ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Нэг. Танилт нэвтрэлтийн системд нэвтрэх
1.1.Үйлчлүүлэгч дараах сонголтуудаас Танилт нэвтрэлтийн системд дараах байдлаар нэвтрэх боломжтой.
Үүнд:

  • Тоон гарын үсгээр
  • Интернэт банкны эрхээр
  • Нэг удаагийн кодоор
1.2.Үйлчлүүлэгч Танилт нэвтрэлтийн системд ашиглах регистрийн дугаар, тоон гарын үсэг болон банкны эрхийн нууцлалын аюулгүй байдлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.
1.3.Тус системд гар утасны бүртгэлтэй дугаараар нэвтрэх тохиолдолд системд баталгаажуулах зургаан оронтой кодыг дэлгэцэд харуулна.
1.4.Үйлчлүүлэгч 1.3-т заасан баталгаажуулах кодыг дэлгэцэд харуулж буй тусгай дугаарт илгээн баталгаажуулалт хийнэ.
1.5.Үйлчлүүлэгчээс ирсэн баталгаажуулах код илгээсэн мессежний зардлыг өөрөө хариуцна.
1.6.Хэрэв үйлчлүүлэгч бүртгэлтэй гар утасны дугаараа солих шаардлагатай тохиолдолд системээс утасны дугаар солих хэсэгт холбогдох мэдээллийг оруулна.
1.7.Танилт нэвтрэлтийн системд өөр үйлчлүүлэгчийн бүртгэлээр нэвтрэхийг хориглоно.
1.8.Хэрэв үйлчлүүлэгч гар утсаа гээсэн, банкны эрхээ алдсан,тоон гарын үсгийн токен төхөөрөмжөө гээсэн тохиолдолд системээс өөрт холбогдох мэдээллийг алдсан хариуцлагыг өөрөө хүлээнэ.
1.9.Тоон гарын үсгийн токен төхөөрөмжөөр нэвтрэх тохиолдолд “ESIGN” клиент программыг ашиглана.
1.10.Тоон гарын үсгийн токенийг бусдад хууль бусаар дамжуулах,ашиглуулахыг хориглоно.
1.11.Танилт нэвтрэлтийн системд Монгол Улсын иргэн 16 насанд хүрсэн бол өөрийн эрхээр бүртгэл хийн нэвтэрнэ.
Хоёр. Хувийн мэдээлэл
2.1.Үйлчлүүлэгч Танилт нэвтрэлтийн систем, “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээс гарч байгаа мэдээллийн үнэн зөв эсэх, зөрүүтэй алдаатай мэдээллийн талаар эрх бүхий төрийн байгууллага мэдээлэл хариуцагчид хандана.
2.2.Үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл,үйлчилгээний хүсэлттэй холбоотой дата мэдээллийг хуульд заасны дагуу цахим архив үүсгэн хадгална.
2.3.Үйлчлүүлэгч нь Танилт нэвтрэлтийн системд нэвтрэх өөрийн мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг хариуцна.
2.4.Үйлчлүүлэгч Танилт нэвтрэлтийн системийг ашиглахаас татгалзах, нэвтрэх эрхээ хаалгах эрхтэй.
Гурав. Мэдэгдэл
3.1.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар хэрэглэгч байгууллага үйлчлүүлэгчийн мэдээллийг авсан тохиолдолд үйлчлүүлэгчид мэдэгдэл хүргэнэ.
3.2.Үйлчлүүлэгч нь өөрт ирсэн мэдэгдлийг уншиж танилцах үүрэгтэй.
3.3.Үйлчлүүлэгч өөрт хамаарах мэдээллийг Танилт нэвтрэлтийн системээс авсан тохиолдолд энэ талаар мөн адил мэдэгдэнэ.
Дөрөв. Танилт нэвтрэлтийн системийн ашиглалт,үйлчилгээ
4.1.Тус систем нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд таны Танилт нэвтрэлтийн системд хандах хандалтын бүртгэлийг, аливаа хийж байгаа үйлдлийн түүхийг лог болгон хадгална.
4.2.Танилт нэвтрэлтийн систем нь үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх эрхтэй ба энэ талаар цахим хуудас болон бусад мэдээлэл хүргэх сувгаар мэдээлнэ.
4.3.Техникийн сайжруулалт,өөрчлөлт, шинэчлэлт хийхэд түр зогсолт хийж болно.
4.4.Мэдээлэл хариуцагч буюу мэдээлэл нийлүүлэгч байгууллагын систем, серверт гарсан гэмтлийн улмаас учирсан хохиролд Танилт нэвтрэлтийн систем хариуцлага хүлээхгүй.
4.5.Танилт нэвтрэлтийн системээс төлбөртэй үйлчилгээ авсан тохиолдолд холбогдон гарах зардлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.
4.6.Бүртгэлтэй гар утасны дугаараас Танилт нэвтрэлтийн системд явуулах БАТАЛГААЖУУЛАХ код илгээх зардлыг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.