Энэхүү нууцлалын бодлого нь "Үндэсний Дата Төв" УТҮГ -ийн хариуцах ДАН 2.0 Үндэсний танилт нэвтрэлтийн системийг ашиглах үед хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нууцлалыг хамгаалах, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулах журам, хэрэглэгчийн эрх, тэдгээрийг хэрэгжүүлэх нөхцөлийг тодорхойлно.
Бид хэрэглэгчийн мэдээлэл нууцлал, бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандарт, мэдээллийн аюулгүй байдлын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн хууль ёсны зорилгоор, хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр, системийн үйлчилгээ үзүүлэх хүрээнд ашиглана.
Хувийн мэдээллийг боловсруулалт хийхдээ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөнө.
Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр хандах, гуравдагч этгээдэд дамжуулах, өөр зорилгоор ашиглахыг хориглоно.
Хувийн мэдээллийг зөвхөн цуглуулсан зорилгоо биелүүлэхэд шаардлагатай хугацаанд хадгалж, уг хугацаа дууссаны дараа холбогдох хууль тогтоомжийн дагуу архивлах эсвэл устгана.
Устгахдаа дахин сэргээх боломжгүйгээр техник, програм хангамжийн аргаар бүрэн устгал хийнэ.
Хадгалж буй мэдээлэлд нууцлал, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор шифрлэлт болон бусад аюулгүй байдлын технологийг ашиглана.
Хувийн мэдээллийг зөвхөн хуульд заасан, хэрэглэгчийн зөвшөөрсөн хүрээнд төрийн байгууллага, мэдээлэл хариуцагч байгууллагад дамжуулна.
Дамжуулсан тохиолдолд тухайн байгууллагатай мэдээллийн хамгаалалтын гэрээ байгуулж, хариуцлага хүлээлгэнэ.
Гуравдагч этгээдийн хууль бус үйлдлээс шалтгаалсан хохиролд систем хариуцлага хүлээхгүй.
Эдгээр эрхийг хэрэгжүүлэхийн тулд хэрэглэгч "Үндэсний дата төв" УТҮГ-ийн албан ёсны сувгаар хүсэлт гаргах бөгөөд хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ.
Нууцлалын бодлогод шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өөрчлөлт, шинэчлэлт оруулж болно.
Шинэчилсэн бодлогыг системийн цахим хуудас, албан ёсны сувгаар нийтэлснээр хүчин төгөлдөр болно.
Хэрэглэгч өөрчлөлттэй танилцаж, системийг үргэлжлүүлэн ашигласнаар шинэчилсэн бодлогыг зөвшөөрсөнд тооцно.
Нууцлалын бодлоготой холбоотой санал, асуулт, гомдлыг дараах хаягаар хүлээн авна.
Байгууллага: "Үндэсний дата төв" УТҮГ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот-18172, Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо
И-мэйл: info@datacenter.gov.mn
Утас: 70180092